Баагий, би, бас нэг найзтайгаа 3уулаа урд өдөр нь гадуур баахан явж, бэлэг аваад, ресторанд захиалга өгөөд бас киноны билет авлаа.
Маргааш нь ч Гэрэлээ рүү яриад хэдээс уулзахаа хэлээд, найз нартайгаа нэгнийдээ уулзацгаагаад сууж байна гэхээр нь очиж авахаар боллоо. Утсаар ярьсаар байгаад бараг "дотно" харьцаатай болсноос хойш уулзаагүй болохоор догдолж сандарсан гэж жигтэйхэн...
Уулзлаа... Биеэ бариад л нэг л өөрийнхөөрөө байж чаддаггүй.
Захиалга өгсөн ресторандаа очсон, Гэрэлээ найзындаа юм идчихсэн гээд хоол захиалсангүй. Би ч нэг зууш захиалаад, хоёулаа ярьж суулаа.
Тэр намайг сонжоод л өндөр нь, нүд нь, сахал нь гээд л... Өмнө утсаар ярилцдаг байсан зүйлүүдээсээ ярилцаад л сууж байлаа. Тэгтэл гэнэт Гэрлээ "Чи нээрээ надтай сүй тавина гэж байсан шд... Надад нээрээ чамд өгөх юм байна" гэснээ бөгж гаргаад ирдэг байна шд... Жижигхээн плэйбой-н эмблемтэй бөгж. Өөрийнх нь л юм шиг байгаан. Миний чигчий хуруунд л таарч байсан.
Би санаа зовсон гэж жигтэйхэн... Чи тэгээд бөгжөө авчраагүй юм уу гээд л... Ер нь бол надаар тоглоом хийгээд байгаа байхгүй юу. Гүй ээ би тоглож байсан юм аа ч гэлтэй биш, мартчихаж ээ гэлтэй ч биш, намайг нэг түлсэн дээ.
Тэндээсээ гараад киногоо үзчихээд харилаа гээд байдаг. Би хамт баймаар санагдаад гуйж байгаад нэг газар орж жаахан шингэн юм ууж суусан. Хөөрхөн царайг нь хараад л суугаад баймаар, нүдээ цавчсан хугацаандаа хүртэл харамсмаар...
Гэрт нь хүргэж өгчихөөд "Үнсье" гэсэн чинь ичээд жаахан дургүйцэх янзтай байснаа "За яахав, тэг тэг" гэснээ, хацраа өгөх байх гэж бодож байтал уруул дээр үнсчихлээ. Ямар зөөлхөн, булбарай уруул байсныг одоо ч бараг мартаагүй байх шиг... Гайхалтай үнсэлт.
Би гэртээ бараг яаж харьснаа ч анзаараагүй. Нисээд л харьчих шиг болсон.
Ингээд л нэг хэсэг хайр дурлалын халуухан өдрүүд үргэлжлэх нь тэр дээ.
Амсаад цадахгүй түүний уруул, тэврээд ханамгүй түүний бие, амьдралыг минь улам утгатай, амттай болгох түүний минь ухаалаг яриа. Би түүний төлөө амьдрахад бэлэн байлаа. Гэтэл гэнэт түүнийг айлгасан гэх бодол намайг бүр ч ихээр айлгаж гайхшрууллаа...
Тэр намайг таньж амжилгүй дасаж байгаагаасаа айж байна гэнэ. Тэр миний дутагдлыг таних үед хэтэрхий оройтсон байгаад, салж чадахгүй байх вий гэж айсан гэнэ. Анхны бөгөөд сүүлчийн хэн нэгнийг л хайж байгаа тул сүүлчийнх нь биш байх вий гэж болгоомжилж байна гэнэ. Ойр дотно байхаа азнаж хэсэг завсарлая гэлээ. Таалагдаагүй биш таалагдаж байгаа болохоор алдаа гаргаагүй гэдэгтээ итгэлтэй болох хүртэл түүнд хугацаа хэрэгтэй юм гэнэ.
Ингээд л ойлгомжгүй он жилүүд маань эхэлсэн юм даа... Хааяа нэг уулзаж байя л гэнэ. Харьцуулах хэрэгтэй байгаа болохоор өөр залуучуудтай бас уулзана, хардах хэрэггүй л гэнэ. Хорвоо дээр ховорхон байдаг төгс залуучуудын нэг нь уул нь би байгаад байхад итгэхгүй байна л гэнэ /хэтрүүлэгтэй :)/.
Хааяа нэг уулздаг байлаа. Жигтэйхэн жаргалтай болно. Хоёулаа хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх талаар ярина. Гэр бүлээ хэрхэн авч явах, данс тооцоо, бидний ойн баяр гээд л бүх зүйлээ төлөвлөдөг байсан. Санал зөрөлдөх юм ч гарахгүй. Бид уг нь яг цав тохирч байх шиг л байсан.
Энэ байдлаас дахиад л тэр болгоомжлоно. Дэндүү хашир... Аррай дэндүү. Хүн алдаа гаргах тохиолдол байлгүй л яахав. Гэвч тэр тэгж боддоггүй байлаа. Дахиад л түүнд хугацаа хэрэгтэй болно....
Гэвч түүнд надаас илүү төгс зохицох нэгэн байхгүй гэдгийг би зүрх сэтгэлээрээ, яагаад ч юм мэдрээд байдаг юм даа.
Удаж шальсан ч юмгүй нийлж гавьсан ч юмгүй олон жил хөөцөлдөж зууралдаж сунжралдаад сайхан ч юм шиг бүтэлгүй ч юм шиг ийм нэгэн сайхан хайрын түүхийг бүтээж дээ бид.
THE END
Төгсгөл болгож...

No comments:
Post a Comment