Тэгээд залгаад шууд ярья гэсэн чинь чаддаггүй ээ. Өдөржингөө л сургууль дээр залгаад юу гэж ярих вэ гэж бодоод л байлаа. Оройхон сургуулиас ганцаараа гараад л алхлаа. Бодоод л догдлоод л алхаад байлаа. Тэгэхэд өвөл ч болсон байсан нэлээн хүйтэн. За яадийн шууд залгаад л ярьчии. Залгав аа.
-Аан байна. Сайн уу?
-Сайн хэн бэ?
-Аан харин чамтай танилцах гээд л ...
-Чи хэн юм? Манай сургууль юмуу? ..... гээд л хэл ам сугалах нь ээ. Би ч жаахан сандраад л ...
-Би нөгөө байрны бүртгэл дээр байсан. Яагаав нтр гээд л түгдэрч байтал
-Чи нөгөө нүдний шилтэй мөн үү? гэдийн харин
-Тийм, Мөн гэсэн чинь л аль хэдийний танил шиг л аягүй уриалгаханаар
-Аан юу байна? Ажил сайн уу? Чамайг чинь хэн гэлээ? гээд ирэхээр нь л би сая нэг юм тайвширч овоо ганц нэг үг сольж байгаад "-Би гадаа явж байнаа. Миний гар яг хөлдөх нь ээ. Би хариад чам руу ярья тэгэх үү" гэсэн чинь зөвшөөрч байнаа. Ёоох гэж... Дотроос нэг их юм гаргаад хаячихсан юм шиг л сайхан болоод замаараа ахиухан гэгч нь нэгж аваад л гэртээ оронгуутаа л залгаад ярьсан гэж байгаан.
Тэр өдрийн маргааш Гэрэлээ Эрдэнэт дэх гэрлүүгээ явчихваа. Тэр өдөр Гэрэлээгийн төрсөн өдөр байсныг би олж мэдээд залгасан чинь замдаа яваа бололтой утас нь холбогдоогүй. Тэгээд л маргаашнаас эхлээд л би гэж хүн хотод, Гэрэлээ Эрдэнэтэд, утсаа улайстал ярьсан даа. Өдөр болгон л ярина. Сүүлдээ Гэрэлээ намайг ярьсангүй гэж мессеж бичдэг болчихсон ч байх шиг. Гэрлээ аягүй ухаантай ховорхон охин байсан. Би ч өөрийгөө азтайд тооцдог байлаа. "-Ирэхээр чинь би чамтай сүй тавинаа" гэж би даажигнадаг байлаа. Даажигнах ч юу байхав дээ... Ирэхийг тэсэн ядан хүлээсээр... Ирэнгүүтээ надтай уулзана биз дээ гэж дахин дахин лавлаад л ... Удтал хүлээлгэсний эцэст ирнэ гэсэн тэр өдөр нь 2 сарын 14 байсым...
Үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment