Tuesday, September 28, 2010

Түүний минь тухай түүх 1



Тэр миний анхны хайр байгаагүй ч гэсэн би түүнд жигтэйхэн их хайртай байж билээ. /Цаашид Гэрэлээ гэх... хэхэ/

Одоогоос яг л 3 жилийн өмнө ш дээ. Анх Гэрэлээ байрны бүртгэл дээр Баагий бид хоёрт нэг их уурлаж, нэг л ундуйцангуй сууж байгаа нь надад хичнээн их таалагдсан гээч. Тэгэхэд анх түүнийг харж билээ. Ярих юмгүй царайлаг охин. Жаахан намхан нуруутай. Тэгээд би Баагийгаас

- Энэ охин танай сургуульд сурдийм байна ш дээ. Найздаа утсыг нь олоод өг л дөө гэсэн чинь

- Аан тийм, Набагийн ангийн охин шиг санагдаж байна. Олоод өгнөө л гэсэн.

Баагий байдаггүй ээ. Би гэнэт санахаараа л асууна.

- Өө, нэрийг нь нээрээ мэдций шүү. Гэрэлээ гэдийм байна лээ. Утсыг нь олноо л гэнэ.

Нэг удаа би Баагийгийн сургуулийн танилцах үдэшлэг дээр уригдчихсан л явж байлаа. Бид нар дээгүүр ширээ засчихсан бужигналдаад л... Би 00 орчихоод буцаад явж байгаад түүнтэй яг таарчихлаа шүү. Өмнө зүс үзсэнээс цаашгүй байж танимхайраад л

-Хүүе, сайн уу? Юу байна? гэсэн чинь

-Сайн сайн. Юмгүй, ажил нь сайн уу? Энд юу хийж яваан? гэж байна. Би ч тэрүүхэндээ баярласан гэж... Өмнө ганц удаа л тааралдсан гэхэд ямарч байсан таниж байнаа гэж бодоод л... Тэгээд л дахиад л Баагийгаас утсыг нь нэхчихсэн.

Үргэлжлэл бий... ЭНД ДАР.





No comments:

Post a Comment