Wednesday, September 15, 2010

ROCK амьдаръя


..::: Өнөөдөр өчигдрөөсөө ялгагдахгүй, өдөр бүрийн, сар бүрийн, жил бүрийн ажлын, амьдралын үйл явц нэгэн интервалд орчихоод, хөгжилдөх ч зүйлгүй, хошигнож ч чаддаггүй, ярианы сэдэв, үг яриа улам л хумигдаад, бусдын эвийг олох гэж амьдарсаар байгаад өөрийгөө ч танихаа байж, хүнтэй ярилцсан ч сэтгэлээ нээж болдоггүй, ажлаа хийсэн ч шударга байж болдоггүй энэ цаг үе :::..

Нэг л мэдэхэд нэг өдөр, долоо хоног, сар.... Дэлхий улам хурдан эргээд л... Жилийн өмнөх саяхан мэт санагдаж.... Залуу насыг бид үл анзааран хурдалсаар л байгаа мэт....

Би энэ амьдралаас маш их зүйлийг хүсдэг. Би бүгдийг л чадах юм шиг санагддаг. Маш их зүйл амжуулсан өдрийн дараа бодоход өглөө нь хийсэн зүйл өчигдөр юм шиг санагддаг шүү дээ. Та нарт ч бас тэгж санагддаг л байх. Чаддаг гэдгээ мэдэлгүй нэг ч зүйлийг хийлгүй өнгөрөөхгүй юмсан гэж боддог. Би жинхэнэ "rock" амьдрахыг хүсдэг. 

Өнгөрөгч оны сүүлээр Монгол улсад "Эмэгтэйчүүдийн библи" гэгддэг алдарт CОSMOPOLITAN сэтгүүл орчуулагдан хэвлэгдэх болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэр сэтгүүлтэй нэг тааралдаад сонирхож байтал нэгэн буланд нь "Амьдралынхаа турш заавал хийж үзэх 66 зүйл" ч билүү юу билээ, нэг тийм жагсаалт байсан нь надад их таалагдсан. Гэхдээ жагсаалтанд байгаа зүйлс нь бүгд биш /эмэгтэйчүүдэд зориулсан байсан болохоор/, зүгээр л амьдралыг хөгжилтэй бөгөөд амттай болгож болох зүйлүүдийг бодож олон, бичих нь надад маш таалагдсан хэрэг л дээ. Би ч бас өөрийн ROCK амьдралынхаа туршид хийж болох зүйлсийн жагсаалтыг бичмээр санагдсийм. /заримыг нь шууд хуулбарлацан :) сооррии/ Үүнд:


  1. Онгоцноос шүхрээр үсрэх
  1. Испанид очиж үзэх, аялах. Испани бол үнэхээр гайхалтай орон миний бодлоор... Real Madrid -н тоглолт, бухын тулаан үзэж, бас Испани хүүхэнтэй юу яана :p
  1. Кино найруулагч хийж үзэх. Гоё кино болно гэдэгт үнэхээр итгэлтэй байгаа./зохиолоо сонгож, жүжигчдээ мөн өөрөө сонгох
  1. Дууны продюсер хийх. Санааг нь өөрөө өгнө. Шүлгийг хянана. Аян дээр бас хамт ажиллана. Клипны санааг бас гаргана. Ивээн тэтгэгчийг нь бас би олчихноо асуудалгүй. Тэгээд тэр бүтээлээрээ Пентатоникийн Шилдэг Продюсер шагнал авчих байхаа. Ер нь авнаа авна.
  1. Уулын цана эсвэл snowboard -р гулгаж сурах. Яадийн үзээгүй л хүн байгаа биз. Гэхдээ энэ гайгүй амархан хүсэл. Энэ өвөлдөө амжуулчих байх.
  1. Италид очиж аялах. Испаниийхийг нь үзнэ гэцэн юм чинь Итали хүүхэнтэй бас....
  1. Нэгэн цоо шинэ хамтлаг эсвэл дуучны менежментийн баг бүрдүүлж ажиллах. Имидж, дууны төрөл жанр гээд бүгдийг нь тодорхойлж ажилланаа. Гэхдээ дуучнаа сонгон шалгаруулна.
  1. Төгөлдөр хуур тоглож сурнаа.
  1. Гурван өөр чиглэлээр Бакалавр зэрэгтэй суралцаж тэдний аль нэгээр нь Доктор хамгаална. Ядаж магистр.
  1. Алдартай од, царайлаг бүсгүйг үнсэх, зургаа хамт татуулах.
  1. Нээрээ бас усанд сэлж сурах хэрэгтэй юм байна шүү... Би бол усанд ерөөсөө л сүх шд...

Одоогоор санаанд шууд орж ирж байгаа хэдийгээ бичлээ. Та нарт ч бас таалагдаж байгаа зүйл байвал сэтгэгдэлээ бичээрэй. Бас тусалж хамтраарай гэж хүсье....
Эдгээр зүйлс мөрөөдөл биш шүү. Төлөвлөгөө... Гэхдээ бага зэргийн мөрөөдөл шингэсэн төлөвлөгөө ккк. 

Нээрээ бас нэмж хэлэхэд насны залууд гэр бүлтэй болчихоод, амьдралд нухлуулж бүлтэгнэж сууснаас 30 хүртлээ үзээгүй юм аа үзэж, олон дундаас сонголт хийж, өөрийгөө ч хөгжүүлж, эрх дураараа амьдрах чинь жинхэнэ ROCK амьдрал биш гэж үү...

No comments:

Post a Comment