Saturday, December 25, 2010

Тэнэг хүний буруу ч гэж юу байхав дээ...


Охидууд тэнэг байж болноо... Гэхдээ мэдрэл муутай гэсэн үг биш. Тэнэг охидууд хөөрхөн байдаг, хөөрхөн охидууд тэнэг байдаг гэдэг 2 зүйл бол толины тусгал мэт нэг төрлийн ойлголт юм шиг. Бүгд тийм гэж бас хэлэх гээгүй юм шүү... Харин охидууд бүдүүлэг байж ёстой болохгүй ээ. Бүдүүлэг байхгүйн тулд тийм ч их ухаан шаардахгүй шд... Шаардаж ч болно л доо. 

"Муу нохойн аманд шар тос тогтохгүй" гэдэг шиг арчаагүй амьдрах хувь тавилан тэдэнд ноогдсон болохоороо л Солонгос хүнтэй зуучлалаар танилцан сууж, Хятадад ширээний бүжигчин хийж бас биеэ үнэлж яваа. Тэднийг төрөөс анхаарах ямарч шаардлага байхгүй. Төрийн оролцоогоор бүх юм бүтдэг юм шиг ойлголт дэлгэрэх болж. Тэд өөрсдөө л сонгосон. Тэнд зах зээл байна гэж сонгосон нь л тэр... Одоо яаая гэхэв. 

Монгол эрчүүд арчаагүй, архичин, амьдрал авч явах чадваргүй. Тийм болохоор дээд боловсролтой эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь ганц бие байдаг л гэнэ... Тийм байдаг байх л даа. Гэхдээ энэ харьцангуй ойлголт.
Боловсролтой /дээд боловсролтой болгоныг боловсролтой хүнд тооцоход хэцүү/, соёлтой, нийгэмд өөрийгөө таниулах чадвартай, амьдралын ухаан сайтай, дэгжин /ухаантай хүн угаасаа нүдэнд дулаахан байдаг шд/ зөндөө л сайхан залуучууд байна. Тэдний бас дийлэнх нь ганц бие байх юм байна шд.

Машинтай мөнгөтэй залуу гэсэн бодол охидын толгойд хадаастай. Тэр нь амьдрал биш хэрэглээ гэдгийг ойлгох ухаан тэдэнд дутаастай.
/гальт райм хийдэг байна шд/ Сайхан амьдралын талаар төсөөлөл нь дэндүү хямдхан. Учир нь тэд юу үнэтэй вэ гэдгийг ойлгодоггүй нь харамсалтай. Заяа муутай юмнууд өөрт таарсан дугуйгаа л сонгодог. Тэгчихээд л архи уудаг, зоддог, араар тавьдаг, ална тална сална гээд л... Монгол эрчүүд ийм шд гэж нийтийг төлөөлүүлээд л...Өөрсдөө л сонгосон...Өөр бусдыг олж харах нүдийг нь цаанаас нь хаачихсийн
/тэр нь админ/. 

Нүдний бөглөөсөө авмаар байвал Ай-Кү-гаа дээшлүүл, зуны сургалтанд яв... Манай сургалт 100%-н гадаад багштай, утас:99 . . . гэсссс... заaa тэр маазрах ч яахав...


Хэсэг бүлэг охидод л хандаж ингээд биччихлээ... Уур хүрэх шалтгаан байсан учраас муу үгээ дэлгэлээ. Уншиж байгаа та "хэнд ч төрж болох бодол" гэдгийг ойлгоно биз...
Манай блогчид угаасаа ойлгоно байх оо...



Дотор онгойгоод сайхан болчихлоо байна... Ёоох 

No comments:

Post a Comment