Tuesday, January 4, 2011

Санта-гийн тухай шинэ түүх

Санта өвөөг Монголд нутагшуулах
Сайхан санаа надад төрлөө
Цаа буга, Цастай өвөл
Туйлын хүйтэн, Туулайн бүжин гээд
Шинэ жилийг санагдуулам
Сайхан бүхэн нь бидэнд байдаг...
Харийн хэрнээ
Хачин гоё уламжлал
Хөөрхий бяцхан дүү нарыг минь
Атаархан гайхуулах юм
Харин яагаад бид өөрсдөө
Хамгийн гоё үлгэрийг зохиож
Санта өвөө чинь Монголынх гэж
Сайрхан ярьж болохгүй гэж
Соёлын яаманд хүргээд
Сурах бичигт нь хэвлүүлээд
Сурагч дүү нартаа уншуулаад
Сайхан уламжлалтай болцгооё


Хамгийн анхных нь биш ч гэсэн, анхны 10 шүлэгний минь нэг шүү хэхэ....

За тэр шүлэг ч яахав...

Шинэ жил хэний ч хувьд нэгэн он жил дуусаж, шинэ хуудас эхэлж байгаагаараа сэтгэл хөдлөм сайхан байдаг ч гэсэн тогтсон уламжлал гээд байх юм байхгүй болохоор жаахан хийсвэр болоод байдаг юм шиг ээ...

Христийн шашинтай улс орнуудад бол Зул сарын баяр гэж шинэ жилийн өмнөхөн болдог гэгээн сайхан шашны уламжлал байдаг нь Христийн шашингүй бидний атаархлыг төрүүлж, мөн төөрөгдүүлэх болжээ.

Зул сарын баярын өмнөх шөнө зуухныхаа өмнө оймсоо өлгөж, Санта өвөө яндангаар орж ирэн бэлэг тараадаг гээд л Хойд туйл, бяцхан эльфийн тухай гайхалтай сайхан үлгэрүүд, бас Сантагийн тухай, бяцхан Христийн тухай гэх мэт олон сайхан дуунууд гээд л бид бүгдийг үзэж харцгааж л байгаа.


Тэгсэн чинь бид шинэ жилээ тэмдэглэхээрээ холион бантан хутгах юм аа.


-За Санта өвөөг авчирах уу, Монгол өвөө авчрах уу, За ерөөсөө 2ууланг нь гаргаад ирвэл сүртэй болно... Санта нь "шинэ оноо" хөтлөөд л, Монгол өвөө нь "хуучин" оноо дагуулаад л гараад ирнэ.... гэх мэтчилэн нэгэн шинэ жилийн комиссынхон ярилцах юм...

Тэгээд л шинэ жилийн тухай шинэ "Монгол" үлгэр байж яагаад болдоггүй юм болоо гэж бодогдлоолд.

Санта өвөө Хөвсгөлд амьдардаг гээд л цуурвал болно шд... Худлаа гэвэл тэнд цаа буга нь байна гээд л ... Өвөл тэнд Туйлын юм шиг хүйтэн биш гэж хэн хэлэхийн...? Ер нь яааг тохиромжтой нутаг нь... Тэгээд л үлгэрийг яаж ч үргэлжлүүлж болно шдээ манай үлгэр сайн зохиодог улсууд... Би өөрөө зохионо гээгүй шүү... Надаас нэхээд байв. Мань мэт яахав сайхан санааг нь гаргаад шидчихий... Тэгээд л жаахан шүүмжлэнэ. Чаддаг чаддагаа л хийе....

За тэгэхээр 1 жилийн өмнөөс уралдаан зарлалаа шүү...

Харин ч цагийг нь тулгалгүй эртхэн зарласан нь зөв биз дээ...

Тэгээд ирэх жилийн шинэ жилээр шалгарсан үлгэрийг хүн бүхэн мэддэг болчихсон... бүгд нэг уламжлалыг баримтлан сайхан баярланаа.

Шагналыг нь БСШУЯамнаас гаргуулаад өгнөө хөөцөлдөж байгаад.... Санаа зоволтгүй гэссс.... 

No comments:

Post a Comment