Wednesday, August 15, 2012

Өнөөдөр магадгүй эхлэл...

Тэр үед залуу ч байж, тэнэг ч байж, тэвчээргүй ч байж, итгэж болохоор нэгэн мэт харагддаггүй байсан ч байж магадгүй л юм.
Гурван жилийн дараа чи энэ хэвээрээ байж чадах уу гэж хэлж байсныг нь гэнэт санах нээ өдгөө 5 жил өнгөрсөн байна шүү...


Учирсан үеийнхээ түүхээ 2 хувааж биччихээд, дуусгаж чадахгүй, төгсгөл гэж байхгүй гэж горьдон, төгсгөж чадалгүй нэг жил болсны дараа хүчээр шахуу төгсгөлийн хэсгийг харанхуй чигээр нь бичсэн нь олон хүмүүст таалагдахааргүй төгсгөл болсон.
Тэр өөрөө ч бүгдийг нь уншсан.
Уншсаных нь дараа бид 2 уулзалдаж тэр тухай жаал ярилцаж билээ. Төгсгөлд нь бичсэн сэтгэл хөрсөн тухай агуулга биднийг дахин уулзуулахгүй шалтгаан ч болсон байж болох л юм. Тэр л үг түүнийг тайвшруулж, жирийн найзууд болчихсон юм шиг санагдуулсан. Жирийн санагдсан би, тийм үү? гэж дууны хэсэг шиг :)
Хайртай гэдгийг нь яаж таньдаг юм бол? Яаж баталдаг вэ? гэдэг талаар надаас биш бусдаас сонсмоор санагдаж байна гэж сүүлд уулзахдаа надад хэлэхэд нь Атаархуу Азаагын хэддэх ч билээ сэтгэгдлийн эзэн нь болсон байсан нь таараад Азаагаар тэр тухай бичүүлж, тэрийг нь уншсан нэг нь тэр тухай боддог зүйлээрээ дахин бичлэг нийтэлж, миний нэрээр хаягласан хоёр зэрэг бичлэг гарч ирэхэд найз нараараа "жоохон хүүхэд уруу татаад байна уу даа" гэж шоолуулж байсныг санахнээ хөгжилтэй. Тэр үед та нар учрыг нь сайн ойлгоогүй л дээ.
Тэдгээрийг ч бас тэр уншсан.
Замдаа би ядарсөөн... Олон ч удаа шантарсан. Өөр хүнийг бодъё гэж ондоо хүмүүстэй учирч л байлаа. Нэгэн үе хамт амьдарч байсан бүсгүйгээр түүнтэй л холбоотойгоор хардагдаж, салах шалтгаан нь хүртэл болсон нь учиртай ч юм шиг.
Бусад өөр хэн ч байсан зөвхөн чамтай л харьцуулагдаж сэтгэлд нэг л дүүрч өгөхгүй. Ямар нэг зүйлээр дутуу санагдсаар л байдаг.
Өнөөдөр бид уулзсан. Өөр хэний ч хажууд би ийм сэтгэл хангалуун байгаагаа мэдэрч байгаагүй юм байна гэдгээ би санасан. Сэтгэл минь хөрөөгүй байна.
Надад зөвхөн чи л хэрэгтэй юм байна...
Би ч бас зөвхөн чамд л зориулагдаж энэ орчлонд төрсөн мэт...
Чамайг бодох бүрт л зүрх минь цээжиндээ багтахаа байж ядан булиглахыг нь яана...
Чи бид 2-ыг л хоорондоо учраасай гэсэндээ бурхан биднийг 5 жил ганц ганцаар нь хадгалаад байсан юм болов уу?
Тэр үе эхлэл биш, магадгүй өнөөдөр л жинхэнэ эхлэл...

Эхнээс нь унших...




No comments:

Post a Comment