Шууд гол санаагаа ганц өгүүлбэр болгочих гээд гайхаж суусаар байгаад таарлаа... Юунаас эхлүүлэхээ ч мэдэхээ байж.
Гэхдээ толгойд асар олон проблемүүд эргэлдэж байна. Гаргамаар байна. Гаргаж чадахгүй байгаагаас болоод багтараад байна.
Ажилдаа санаа зовоод амарч ч чадахгүй ажиллаад л байдаг. Бүх л зүйл надаас хамааралтай, миний нуруун дээр байгаа юм шиг хэрнээ юу ч мэдэхгүй, нэг муу шинэхэн чипакд зүгээр л халах эрх мэдэл нь байна гэж дарамтлуулах. Би ингэж зүтгэх нь зөв ч юм уу даа.
Ганцаардаж байна... Ядарч байна... Хүнд найз шиг нь байж хэрэгтэй үед нь тус болохсон гэж санаагаа чилээдэг ч ... , би хүнд ер нь сайн найз нь байж чаддаг юм болов уу? Надад хань болох найз нөхөд минь ер нь хаана байнаа?
Хийсэн бүх зүйл минь бусдын л төлөө, ажлын төлөө, найзын төлөө, хайрынхаа төлөө....
Одоо миний төлөө юм хаана байна?
Уур минь хүрч орилмоор ч юм шиг... уйлмаар ч юм шиг... Хэзээ ч унахгүй юм шиг бодож байсан сэтгэл санаа унаж, гутарч, туйлдаж байна.
Толгойгоо сэгсрээд л ФҮҮҮ гээд л нэг гүнзгий амьсгаа аваад босоод би цаашаа алхаж чадна л даа. Гэхдээ л би энэ тухайгаа хэлмээр байна. Би байнга л хүчтэй байгаад байдаг биш юм байна.
Би ядарч байна... Ганцаардаж байна...
dx
ReplyDeleteu'll never walk alone maan ... be strong :)
ReplyDeletemnnnn take care yourself. Wish you all the best friend.
ReplyDelete