Хотын утаа энэ жил бас л арай л байнаа... Саяханы нэг өглөө бүр цонхоор юу ч харагдахгүй болтлоо утаатай болчихсон байсан. Тамхи татдаг ч бай татдаггүй ч бай хотынхны уушиг бүгд бохирдсон байдаг юм байна лээ.
Гадаадад байдаг найз нөхөд, гэр бүлийнхэн дээрээ өвлийн цагаар очсон Монголчуудаас "нутгийнх нь үнэр" нэвт шувт үнэртэж сэтгэлийг нь гэгэлзүүлж, хамрын самсааг нь хорсгодог болтой юм. Монголдоо ирээгүй удцан хүмүүс хөөрхий нутагтаа нэг очихын бөөн хүслэн болцон. Тэдгээр найз нөхөддөө "Өвөл л битгий ирээрэй" гэж захихийн байна шд... Тэмүүлсэн сэтгэлийг нь нүүрсний утаагаар харлуулаад яахав дээ тиймээ.
"Утаагүй" зуух, "утаагүй" түлш л гэхийн... Юм шатааж л байгаа бол утаа гарахгүй байна гэж хэзээ ч байхгүй юм байгаамшд. Авч байгаа арга хэмжээнүүд нь нэг л газар авдаггүй юм шиг байгаан.
Тэгсэн харин нэг найз маань үнэтэй зөвлөгөө өгснийг та бүхэнтэй хуваалций гэж саналаа. Өглөө бүр гэрээсээ гарахдаа 2 ширхэг тамхи аваад шүүлтүүрийг нь хугалж аваад хамрын 2 нүхэндээ хийчих гэнээ... Гүй яахав ээ, бас нэмэр болж болох л юм шиг санагдлаа... Та бүхэн ч бас туршаад, амьдралдаа хэрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй шүү дээ...
Эрүүл биед ...... гэж /хүн бүхэн мэднэ шдээ/
2010 оны 12-р сарын 21,
No comments:
Post a Comment