Монголчууд 40 сая малтай байж яагаад дэлхийн өртөгтэй мах иддэг юм бэ?
Малчдын гар дээрээс анх өндөр үнээр зарагддаг байсан бол мал маллах шиг ашигтай бизнес байхгүй болж, төв газарлуу тэмүүлэх төвлөрөл багасчих л байсан. Махны үнийг хэн тогтоогоод байдгийг захын сэтгүүлч ч хөөгөөд мөрдөөд олоод өгч чадна даа. Хэн нь шударга бусаар өндөр хувийн ашиг олж байгааг илрүүлээд Шударга бус өрсөлдөөний журмаар зохицуулаад өгөөсэй гэж хүсэх л юм.
Батлан хамгаалах...? Буу бариад байлдатлаа хэзээ ч билээ... Залуучууд ажилд орсон хойноо цэрэгт татагдлаа гэхэд халагдаад ирэхэд нь буцаагаад ажилд авах нөхцөл нь байна уу? Хөдөлмөрийн хууль, Иргэний цэргийн үүргийн хууль 2-ын авцалдаа нь хаана байна? Цэргийн анги салаа толгойлоод явчих сэхээтэн залуусыг бэлдэж авч чадаж байгаа юм алга. Сүүлийн үед залуучууд биеийн хөгжилдөө их анхаардаг болсон цагт цэргийн албанд яваад биеэ сайхан хөгжүүлээд, чийрэгжээд, буу зэвсэг эзэмшиж сураад, жинхэнэ цэрэг эр болоод ирэхэд нь ажиллаж байсан ажил нь, ажиллаагүй хугацааных нь цалинтай нь хамт хүлээгээд байж байвал эр хүн болгон л цэрэгт яваад ирэхийн түүс болно доо. Энэ нөхцлийг нь бүрдүүлээд өгчихвөл хүний хөгжил, иргэний эрүүл мэнд, батлан хамгаалах салбарыг нэг дор шийдчихэж болохоор л харагдаад байдаг юм.
Аймаг бүрийг бүсчилэн хөгжүүлж, салбар сургууль болгоныг өөр өөр аймагт байршуулж болдоггүй л юм байх даа. Техникийн их сургууль, инженерийн боловсролыг Хэнтий аймагт л бэлтгэдэг, ШУ-ы эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд тэнд төвлөрсөн. Эдийн засагчид Архангайгаас төрдөг, Хөрөнгийн төв бирж нь тэнд байдаг. Хуульчидийг Хөвсгөл аймагт бэлтгэдэг, Улсын дээд шүүх тэнд нь байрладаг. Аж үйлдвэржилт, боловсруулах томоохон үйлдвэр болон нөхөн үржихүйн тэнцвэрийн үүднээс сүүний, нэхэмлийн, оёдлын, хивсний үйлдвэрүүдийг Сайншандад нь төвлөрүүлэх гэх мэтчилэн. Хоорондын дэд бүтцийг харин хангалттай сайн шийдээд өгвөл дөрвөн уулын дундаа утаандаа хөшилдөж, төв газраа багширалдан суух нь аяндаа багасах бус уу?
Дэд бүтэц гэснээс Газар доорхи байгууламж... Сайхан зам тавьж ээ яахав. Төд удалгүй л дулааны шугам солино доо. Одоо яана аа. Замыг нь хуулж, явган хүний замыг нь сэндийчиж ажлаа дуусгачихаад шороогоор нь халхалсан болоод, замын хэдэн өнгөт хавтанг нь талаар нэг тарааж шидчихээд алга болоод өгдөгт нь өдий болтол дасчихсан гэхэд болно. Дулааны шугам, шилэн кабель, газар доогуур өндөр хүчдэлийн шугам, холбооны шугам зэргийн газар доорхи байгууламжаар төвлөрүүлнэ ээ гээд зориод зүтгэвэл болохгүй юмгүй дээ уг нь.
Хөдөө нутагт дуртай уулын энгэртээ байшин бариад амьдарахад нь тухайн нутгийн удирдлагаас нь төв зам хүртэлх засмал замыг нь тавиад, цахилгааныг нь татаад амьдрах нөхцлийг нь хангаад өгдөг системийг нь бүрдүүлээд өгдөг болвол... Улсаас гаргадаг тэр хөрөнгө нь бүрдэх ч уг нь ойрхон л байгаа даа.
Тэтгэвэртээ гараад насаараа татварт төлсөн нийгмийн даатгалын хуримтлуулсан мөнгөө бөөнд нь бүгдийг нь аваад дэлхийг тойроод аялаад явдаг болчихвол сэтгэл тайван амар, баян Монголчууд төд удалгүй л дэлхийд дуурсагдах болно доо.
Улсаа би ийм л болоосой гэж боддог. Ийм л болгочих хүн гараад ирвэл дэмжинэ гээд хүлээгээд суудаг. Хүлээсэн хүн нь яг гарч ирээгүй л байдаг. Гарч ирэхгүй бол тэгээд өөрөө л үүний төлөө зүтгэнэ дээ.
2013.06.25
Сүхбаатарын Жавхлан

No comments:
Post a Comment