Monday, June 25, 2012

Монгол хэл мэддэг хүн ховор болжээ гэх нь ч одоо хаашаа юм

Монголоор гайгүй яриад байдагаас биш Монгол хэл бичгийн талаар нэг их юм бичих нь ч бас хаашаа ч юм. Гэхдээ сүүлийн үед анзаарсан сонин сонин зүйлүүд бас байна аа.


Цэндийн Дамдинсүрэн гуай кирилл үсэгт шилжүүлээгүйсэн бол Монголчууд бид Уйгаржин Монгол бичгийн галигаар ярьдаг ард түмэн байх байлаа гэх нэгэнтэй би ярилцлаа... Яагаад ч тэгэж бодсон юм бол хөөрхий. Тэр үеэс бид арай ч тээр хол хоцорчихоогүй л байна даг уг нь.

Жаахан л бодоод үзэх нь ээ...
Эмээ маань 1930- аад онд төрсөн бөгөөд өдгөө орчин цагийн аялагаар шаггүй сайн яриад л байх юм. Эмээгээс минь өмнө амьдарч байсан түүний маань ижий аав нь энэ насных нь идэр балчирт энэхүү хэл яриа аялагынх эхлэл суурийг өвлүүлсэн л байх гэлтэй. Өдий болтол эмээ минь "Энэ үгийг ингэж хэлдэг байлаа, тэр үгийг тэгж ч хэлдэг байлаа" гэж нэг ч зүйл дурсаагүй юм даг. Чингээд л бодоод үзэх нь ээ тийм ч холгүй өнгөрсөнөөс тэрхүү маргааны хариуг ийм хялбархан олчихож болох байтал 100 хан жилийн өмнө 'нулимс' гэдэг үгийг чинь 'нилбасу' гэж хэлдэг байлаа гэж цэцэрхэх юунд? Энэ мэтхэн баримт дээр тулгуурлаад дүгнэлт хийчихэж болж л байх юм.

Монгол хэл бичгийн ухаантан, мэргэдүүд маань саяхан ЕБС-уудын Монгол хэл заах арга зүйд нэг сонин ч гэмээр үсрэнгүй өөрчлөлт хийсэн байгаа юм. Тэр юу гэхээр гийгүүлэгч үсгийн эгшгийг урд талд нь оруулж хэлж байхгүй бол хүүхдүүд буруу бичээд байх юм гэнэ ээ. Юун ч дураараа юм билээ. Жишээлбэл "Г" үсгийн дараа "А" үсэг орно гэвэл дуудлагаар нь "гэ+а = гэа" гэж уншаад болохгүй байхаар нь дуудлагыг нь "эг" болгохоор ухаандаа "га" гэж уншихад дөхөм болох юм байхаа тэдний ойлгож байгаагаар. Болохгүйгээр нь харвал ялгаагүй л "эг+а = эга" гэж үсэглэмээр санагдаад байх юм. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг. Яагаад ч тэгж бодогдсон юм байгаан. Яасан ч хурдан өөрчлөөд баталчихдаг юм.

Жижиг орон хөрвөх чадвар сайтай сайтай гэхэд арай л ингэж бичиг соёлоороо дураараа тоглоод баймааргүй л байгаа юм даа.

Зөв бичгийн дүрмийн талаар ч одоо ярилтгүй болсон байна билээ дээ...


2012.03.13

No comments:

Post a Comment