Tuesday, January 10, 2012

Who are you?


Орон орноос ирсэн залуучууд тойрч суугаад л танилцлаа...

Би зураач, контемпрари чиглэлээр зурдаг. Урландаа би бараг л амьдардаг. 20 настайдаа анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан.


Би алиалагч. Германы нүүдлийн циркэд тоглодог. Европын бүх орнуудаар бид явж тоглолтоо хийсэн....

Залуучууд бие биенээ танилцуулаад л... Тэд ганц л зүйлээр өөрсдийгөө тодорхойлж чадаж байлаа. Миний ээлж ирэхэд би нэг зүйл хэлээд л өнгөрөөчихөж чадах ч гэлээ, тэр үед л би өөрөө өөрийгөө огт танихгүй юм байна гэдгээ ухаарлаа. Би өөрийгөө хэн гэж тодорхойлох билээ? Миний хамгийн сайн чаддаг зүйл ер нь юу юм болоо?

Тэр явдлаас хойш хэсэг хугацааны дараа миний нэг найз ресторан нээн ажиллуулж байгаа тухайгаа дуулган, биднийг урилаа. Найз маань циркийн акробатчин хүн л дээ. Би ч найздаа туслаж чадах зүйлээрээ туслахад бэлэн байгаа шүү гэхэд мань хүн бас тулгараад байгаа техникийн талын зарим хүндрэлээ надад даатгав.Хөгжим нь их сул дуугараад байгаа гэсэн болохоор би чадлын өсгөгч хийж өгөхөөр боллоо.Чи ч инженер хүн юм чинь асуудал байхгүй байлгүй гэж намайг онгироогоод, би ч дотроо интернетээс нэг схем олоод л угсараад өгчихнө гэж төлөвлөөд л, харин чи нэг жижиг хайрцаг хийчихээрэй гэж найздаа захилаа. Гэтэл мань хүн харин өөдөөс Би яаж тийм юм хийж чадах вэ дээ. Би чинь акробатчин л хүн шүү дээ гэж надаас санаа зовсон байртай хэллээ.

Тэгэхэд надад нэг л ичгэвтэр санагдаад явчихсан юм. Би бас өөрийгөө инженер гэчихжээ. Цээжинд схем байхгүй интернетээс харах гээд сууж байдаг. За би ямар ч байсан өөрийгөө инженер гэж тодорхойлох эрхгүй хүн шиг санагдлаа.Тэгээд би хэн юм бэ? Би юу чаддаг юм бол? Сагс тоглох дуртай, гэхдээ сагсчин биш. Блог бичдэг, гэвч нийтлэлч гэвэл онигоо. Дуу хөгжим их сонсдог, кино үздэг гэдгээрээ сонирхогч гэж нэр зүүх үү? Аялалаар явж зугаалах дуртай, би аялагч уу? Би олны дунд мэддэг зүйлээ хуваалцаж, ярих дуртай, би илтгэгч үү? Би бусдыг манлайлж, байлдан дагуулах дуртай, би удирдагч уу? Би шинийг санаачилж, зохион байгуулахыг хүсдэг, би менежер үү? Би дуулах дуртай, дуучин юм уу?

БИ ИНГЭХЭД ХЭН ЮМ БЭ?

Би өөрийгөө танихгүй ээ... Би юу чаддаг гэж хэлэх ээ ч мэдэхгүй.Гэхдээ л би бүгдийг чадна. Тодорхой зүйлээр хязгаарлагдахгүй, тогтмол усанд эргэлдэхгүй, хэн бүхний мэддэггүйг мэдэж, хэн хүний хийчихгүйг хийчихдэг, "монголчилж" чаддаг, инженер хүн байна.
Инженерээр ч зогсохгүй тул би инженер ч гэж хэлэхгүй....
Харин чи хэн юм бэ? WHO THE HELL ARE YOU?

No comments:

Post a Comment