Wednesday, August 31, 2011

Чи миний сэтгэлд ХАДААСТАЙ




Үг гэгчийн хатуугаар үнэн сэтгэлд сэв суулгах. Үг болвоос миний ХАДААС.



Харааж зүхэх нь анир үгүй, хамаг зүрхийг урж зовоох, Харц чинь болвоос чиний ХАДААС.


Үнэнээр зэвсэглэн үйлээ үзэж, үгээ боолгож, өстөнд тооцогдох. Авилга болвоос нийгмийн ХАДААС.


Хартай нэгний шартай занд, харцаа хүртэл мэдүүлэн хашигдан суух, Түүний гарт чи ХАДААС-тай.


Хайртай гэдгээ чамд мэдрүүлж, хамт өтлөхийг хүссэн, "миний" сэтгэлд чи ХАДААС-тай.

No comments:

Post a Comment