Thursday, March 3, 2011

Шинэчлэл хийх зориг алга, Моодонд орохоор нь л...

Хийн түлш ашиглавал Улаанбаатарын утаа багасах юм байна гээд л сүүлийн үед гэнэт л хамаг мэдээллийн хэрэгслүүдээр ярьж эхэллээ. Энэ талаар уг нь аль дээрээс л хойш яриад байхад хэн ч тоохгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөж байснаа одоо цөөнгүй хүмүүс энэ тухай дуугарч эхлэхээр л гэнэт шуугицгааж гэнэ дээ...


Моод Монголоос эхэлдэг, зарим нь дуусдаг гээд л ярьдаг. Ер нь бол Монголоос эхлэдэггүй нь бол нэгэнт тодорхой. Бидний Монголчуудын нийтлэг занд бусдын анхаарлыг татахаас үхтэлээ айдаг нэг зан байх шиг байгаан...

Жишээлбэл гадны орнуудад, тухайлбал Монголчууд их ирж очдогоор нь Солонгос, Хятад зэрэг орнуудад моодонд ороод байгаа хувцаслалтыг манайхан хараад л чиг хандлага нэг иймэрхүү байгаа юм шиг байна гээд мэдэх авч тэгж хувцаслах зориг нь хүрэхгүй. Гадуур хүмүүс ингэж хувцаслаж байна уу гүй юу, харж байгаад л нийтэд нь нэвтрээд л ирэхгүүт нь зориглож этр...

Тэгээд л нэг жилийн дараанаас л Монголд моод орж ирж байгаа юм даа. Тэгэхээр жишээ нь энэ зунаас эртүүзэн шоорт өмссөн залуучууд үзэгдэж эхлэвэл гайхах хэрэггүй нь байна шд. Өнгөрсөн 2 жилд урд хөршид энэ нь ихээр дэлгэрсэн шинэ моод юм байх аа.

Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэсэн ардын сургааль орчин үеийн нийгэмд биднийг жаахан хойш нь татаад байгаа юм шиг ээ.

Шинэ санаа, шинэ технологи нэвтрүүлэх гээд л танилцуулахаар хэдэн дарга нар нь ойлгохгүй. Тэгээд л хувийн хэвшлээс эхлээд зориглон нэвтрүүлээд л ашиг шимийг нь хүртээд эхлэнгүүт "Аа бас хэрэгтэй эд юм байна шүү. Энэ талаар судла" гэж ирээд л өөрөө санаачлаад байгаа юм шиг тушаал буулгах энэ дарга нарыг ээ... Шургуулгаа ухвал тэр "шинэ санаа" нь хуучирчихсан хэвтэж л байгаа шд... 

No comments:

Post a Comment