Tuesday, January 4, 2011

Санта-гийн тухай шинэ түүх

Санта өвөөг Монголд нутагшуулах
Сайхан санаа надад төрлөө
Цаа буга, Цастай өвөл
Туйлын хүйтэн, Туулайн бүжин гээд
Шинэ жилийг санагдуулам
Сайхан бүхэн нь бидэнд байдаг...
Харийн хэрнээ
Хачин гоё уламжлал
Хөөрхий бяцхан дүү нарыг минь
Атаархан гайхуулах юм
Харин яагаад бид өөрсдөө
Хамгийн гоё үлгэрийг зохиож
Санта өвөө чинь Монголынх гэж
Сайрхан ярьж болохгүй гэж
Соёлын яаманд хүргээд
Сурах бичигт нь хэвлүүлээд
Сурагч дүү нартаа уншуулаад
Сайхан уламжлалтай болцгооё